Sunday, November 16, 2008

Киноны блог нээхээр шийдэв

Кино сонирхогчдынхоо цагийг хэмнэх зорилгоор сүүлийн үед ямар ямар кино гарч байгаа, үйл явдал нь ямархуу байдалтай өрнөдөг зэргийг товч мэдээлж байхыг хичээнээ.

Энэ виикэндээр үзсэн кинонуудаас төрсөн сэтгэгдлээ хуваалцъя. Мөн л дурдаад дурдаад явчихнаа.

1. Хэнкок (Hancock): Их гоё кино гэж өчнөөн хайж байж олж үзсэн юмаа. Яахвээ гайгүй кино. Вилл Смит гол дүр болох дампуу архичин Супермэн Хэнкокын дүрд тоглодог юм. Өмнөх бүх супер, аалзан болон сарьсан багваахайн хүнтэй кинонуудаас шал өөр кино шүү. Үзэхэд нэг их харамсахгүй л болов уу. Кинонд санаанд оромгүй явдал нэг хоёрын зэргийг оруулж шигтгэсэн нь киног улам ч сонирхолтой болгожээ. Тэднийг энд хэлчихвэл кино сонирхолгүй болчихноо. Тэхээр өөрсдөө үзээрэй.

2. Буу цэнэгтэй (Loaded): Залуучуудын амьдралыг харуулсан яахав гайгүй л кино байна. Нэгэн гайгүй айлын гайгүй боловсрол олж байсан залуу 25 нас хүрсэн өдрөө урьдны нэгэн муу зуршлаа сэргээсэн нь өөрт нь гай удаж, буцаж гарахааргүй том ангалд унадаг. Гэвч гол дүр болох залуу өөрийн амьдралаа эргүүлж авахаар хэрхэн тэмцэж байгааг киноноос үзээрэй. Нэг иймэрхүү сэдэвтэй кинонууд дундаа бол дундаж кинонд л тооцогдоно. Харин залуучууд бол нэг үзчихэд гэмгүй, сургамжтай боловуу.

3. Тропикийн аянга (Tropic Thunder): Комеди. Гэхдээ комеди гэхэд бас зарим хэсэгтээ үнэнч нөхөрлөл, эр хүний шинж чанарыг гаргаж харуулснаараа онцлог. Ямар ч байсан ганц нэг хэсэгтээ бараг уярмаар хэсэг гардаг юм. Комеди киноны сүүлийн үеийн томхон од Бен Стиллерийн өөрөө найруулж, өөрөө удирдаж, өөрөө гол дүрд нь тоглосон энэ кинонд мөн л комеди од Жэк Блэк зэрэг жүжигчид тоглосон. Вьетнамын дайны тухай жинхэнэ амьд юм шиг кино хийх гэсэн найруулагчийн хүсэл гол дүрийн жүжигчдийг хэцүү байдалд оруулдаг боловч үнэнч нөхөрлөл тэднийг авардаг. Үнэхээр сүүлийн үед гарч байгаагүй гайгүй комеди байна лээ шүү.

4. Тамын хүү 2: Алтан арми (Hellboy II: The Golden Army): Энэ ч нэг их сүйдтэй кино болоогүй байна лээ. Яахвээ үзэх кино байхгүй үед үзчихэд зүгээрээ. Нэг хоёр цаг зугаатай л өнгөрнө. Тэхдээ жаахан логик зөрчилтэй юм өөрөөр хэлбэл утга авцалдаагүй юм их гарна. Өөрсдөө аяндаа үзээд мэднэ дээ. Эцэст нь нэг юм нэмээд хэлчихэд "Бөгжний эзэн"-ээс ганц нэг санаа хулуусан байна лээ.

За тэгээд ямар бол гэж бодсон кино мино байвал хэлээрэй. Боломжоороо кино сэтгэгдэл бичихийг хичээе.